Нүүр хуудасЯрилцлагаН.Отгонтуяа: Бидний өмнө ийм том боломж байхад олж харахгүй байна гэдэг маш...

Н.Отгонтуяа: Бидний өмнө ийм том боломж байхад олж харахгүй байна гэдэг маш харамсалтай

“Гурванзөв.мн” сайтын хамт олон уншигч та бүхэндээ “Prouvé Mongolia” компанийн партнеруудын амжилтын түүхээс хуваалцаж байгаа билээ. Энэ нь бидний эргэн тойронд маш олон боломж байдаг гэдгийг түүнийг олж харан тууштай зүтгэж чадсан хүн өөрийнхөө амьдралыг хэрхэн өөрчилж болдгийг харуулах, уншигчдадаа урам зориг өгөх зорилготой юм. Ингээд ээлжит ярилцлагаа та бүхэнд хүргэе. Энэ удаад Н.Отгонтуяатай ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Prouvé  компанитай ажил амьдралаа холбосон түүхийг тань сонирхмоор байна?

-Намайг Нацагдоржийн Отгонтуяа гэдэг.  Аялал жуулчлалын чиглэлээр магистрын зэрэгтэй. Англи, Солонгос хэлтэй. Prouvé компанийн талаар анх 2018 оны 3 сарын 29-нд мэдэж элссэн. Prouvé  компанид орохоосоо өмнө төрийн байгууллагад ажилладаг байлаа. Төсвийн байгууллага цалин бага, цаг зав муутай тэгээд ч хувь хүний өсөж дэвших боломж ирээдүй дутмаг байдаг учраас өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Мөн зуны улиралд жуулчдад орчуулга хийн хөдөө орон нутгаар явдаг байв. Ингээд төд удалгүй н.Норжинханд эгчээс Prouvé компанийн тухай сонсоод эргэлт буцалтгүй энэхүү компанитай холбогдсон доо.  Энэ компанийн партнер болсноор олон хүнтэй танилцаж, ярилцаж, зөвлөлдөж явахдаа хуучин ажлынхаа стресс, дарамтаас салж эхэлсэн. Амьдралдаа хийсэн зөв алхам гэж боддог. Ийм сайхан боломжийг олгосон хайртай эгч н.Норжинханд болон хоёр захиралдаа баярлаж явдаг шүү. Prouvé  компанийн Монгол дахь албан ёсны нээлт саяхан болсон юм. Нээлтэд би заавал талархлын үгээ хэлнэ дээ гэж бодож явсаар байгаад хүсэл маань биелж талархлаа илэрхийлсэн.

-Prouvé  компанитай хамтран ажиллах болсон шалтгаан юу байв. Анх . Prouvé  компаний талаар сонсоод ямар сэтгэгдэл төрж байв?

-Би өмнө нь огт сүлжээний системээр ажиллаж байгаагүй.  Энэ компанид анх орохдоо ч гэсэн яг сүлжээний гэдэг утгаар нь ажилсангүй. Зөвхөн үнэртэй усаа хүмүүст танилцуулаад л явдаг байлаа. Би өөрөө үнэртэй ус нэг их хэрэглээд байдаггүй энэ талаарх мэдлэг багатай хүн юм л даа. Ингээд хүмүүст ямар сүрчиг таалагддаг, сүрчиг гэж юу болох талаар судалж эхэлсэн. Мөн анх 4 сүрчиг авч байлаа. Гэтэл тэр сүрчигнүүдээ өдөртөө зарчихсан чинь их урам авсан юм. Тэгээд баярлаад нөгөө зарсан мөнгөөрөө маргааш нь дахин ирж 4 ширхэг сүрчиг авсан. Би 3 хоногийн дотор 8 сүрчиг зарсан амжилттай.  Ингээд хүмүүст зөвхөн бүтээгдэхүүнээ танилцуулаад зараад явахгүй юм гэдийг ойлгосон. Ингээд л сүлжээний системээр ажиллавал цалинд хүрдэг гэсэн гэж бодоод 4-н сард маш идэвхтэй ажиллан өөрийн багаа ч задалсан. Ер нь европ стандартыг хангасан чанартай бүтээгдэхүүнийг хүмүүс өөрөөр хүлээж авдаг гэдгийг ойлгосон. Манайхан одоо чанарт их анхаарлаа хандуулдаг болсон байна лээ. Магадгүй эхлээд сүлжээ талаас нь хүмүүст танилцуулсан бол би өнөөдрийн амжилтад хүрэхгүй байсан байх. Франц сүрчиг чанарын гэрчилгээтэй, боломжийн үнэтэй, дээр нь ихэнх хүмүүсийн сонирхдог хэмжээгээр 50 мл-р савлагдсан гээд бүх зүйл нь маш тохиромжтой байсан. Дээр нь миний хувьд төсвийн байгууллагад ажиллаж байсан цалин багатай над шиг хүмүүс худалдаад авчих боломжийн үнэтэй санагдсан. Энэ бүх боломжийг нь эхлээд харсан гэх үү дээ. Монголд орж ирээд удаагүй дөнгөж эхэлж байгаа гэдэг утгаараа надад маш их боломж байгааг олж харсан. Дээр нь зөвхөн Монголын зах зээлд биш дэлхийн зах зээлд нээлттэй. Анхны салбараа Монголд нээсэн цаашдаа өөр улс орнуудад нээх зорилготой байгаа. Prouvé  компани аль улсад салбараа нээнэ тэнд нь очоод ажиллах чадвартай байх хэрэгтэй. Хэлтэй байх нь чухал учраас надад энэ давуу тал байгаа юм.

Prouve Mongolia компанийн нээлтийн үеэр

– Prouvé ороод өндөр цалинтай боллоо гэж олон хүмүүс ярьдаг. Тэгвэл та хэдэн хүнд ийм цалин авах боломжийг нээж өгсөн бэ?

-Үнэхээр сайхан асуулт байна. Би эхлээд цалинд хүрээд үүнийхээ дараа нэг ч гэсэн Монгол хүн цалинтай болоосой, нэг ч гэсэн хүн цагт баригдахгүй ажиллаж амжилтад хүрч мөнгөтэй болоосой гэж бодсон. Би өөрөө ч энэ үр шимийг амсаад мэдрээд эхэллээ. Гэртээ хүүхдээ хардаг ажил хийдэггүй найзуудаа урьж танилцууллаа. Хэдийгээр би маш гоё сэтгэлээр сайхан боломж хэлж өгч байгаа ч тэднээс хүлээж авч байгаа нь маш цөөхөн байв. Учир нь тэр хүмүүс маань гэртээ олон жил суусан, санхүүгийн хувьд гэр бүлийнхээ хүнээс хараат болсон байдаг. Өөрөө өөрийн гэсэн гэсэн мөнгөтэй санхүүгийн эх үүсвэртэй байна гэдэг ямар сайхан билээ. Нөхрөөсөө хараат бус, хааяа нэг найз нөхөдтэйгээ уулзахдаа өөртөө зарцуулах мөнгөтэй болох боломж байна. Тиймээс нэг найзыгаа бүр дахин дахин уулзаж ярьж ухуулж байгаад элсүүлсэн. Бүр өөрөө хөрөнгө оруулж 36 мянгаар элсүүлсэн. Нэг бус хүнд ийм боломж олгосон. Ер нь хүмүүс их сонирхоод байгаа хэрнээ эргэлзээд байдаг сул талтай.  Тийм хүмүүсийг бага үнээр нь элсээд үз гэж санал болгодог л доо. Гэхдээ бага үнээр элсэхээр тестерүүд нь дутуу байдаг. Хүмүүс сонирхоод яг авах гэсэн сүрчиг нь байдаггүй ч юм уу. Тийм болохоор 86 мянгаар элсээд бүрэн тестерээ авчихвал зүгээр байдаг гэж санал болгодог юм. Тэгээд ганц нэг усны захиалга аваад ирэхээр нь болж байна гэж урамшуулна. Өөрийн туршлагаасаа хуваалцана гэх мэтээр бие биедээ дэмтэй ажиллаж байна. Дэмжээд өгөхөөр хүмүүс их урамтай ажилладаг.

 Prouvé компанид элсэхээр сонирхож байгаа ч эргэлзээд байгаа хүмүүст юу гэж хэлмээр байна?

– Өөртөө итгээд үзээрэй. Амжилтад хүрэх боломжийг битгий алдаарай гэж хэлмээр байна.

Би ер нь хүний сэтгэл зүй оюун санаагаар дэмждэг ном бүтээл унших дуртай. Тэр маань аливаа зүйлийг өөдрөгөөр харахад тусладаг. Тиймээс яг над шиг аливаа зүйлийг өөдрөгөөр болж бүтэх талаас нь харж боломжийг алдалгүй ашиглаж сурах хэрэгтэй юм болов уу. Манай багт одоо 100 гаруй хүн бий. Багийнхаа хүмүүстэй аль болох ойр ажиллах, тэднийг идэвхжүүлэх тал дээр анхаарч байна.

 -Хэрэглэгчдийн сэтгэл ханамж, үр дүнгийн талаар та юу хэлмээр байна?

– Зарим хүмүүс хямдхан юм чинь чанаргүй гэдэг ойлголттой байдаг. Тэр ойлголтыг үнэхээр эвдэж чадаж байгаа гэж боддог.  Нэг удаа Хас банкан дээр очоод танилцуулга хийж захиалга авлаа. Нэг охин сүрчиг захиалаад аваад очтол “ эгчээ яагаад хямдхан байгаа юм бэ хуурамч юмуу чанаргүй юм уу гээд эргэлзээд асууж байсан. Тэгэхээр нь үгүй, энэ чинь нэгт европ стандарт хангасан бүтээгдэхүүн. Яагаад хямд үнээр чанартай бүтээгдэхүүн авч болохгүй гэж, яагаад заавал чанартай бүтээгдэхүүн үнэтэй байх ёстой гэж. Ийм хэвшмэл ойлголтоосоо одоо салах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нээрээ тийм ч юм уу гэж байгаа юм. Тиймээс хүмүүсийн сэтгэл зүй гэдэг маш их хэлбэлзэлтэй зүйл гэдгийг ойлгосон. Тиймээс манай партнерууд маань манай бүтээгдэхүүнүүд Европ стандарт хангасан,  экологийн гаралтай гэдэг ойлголтыг хүмүүст нухацтай сайн өгөөсэй. Битгий онооны хойноос багийн хүний тооны хойноос хөөцөлдөөсэй. Бүтээгдэхүүнээ зөв тайлбарлаж зөв мэдээлэл өгөөсэй гэж хүсч байна.  Хамгийн гол нь бүтээгдэхүүнээ зөв тайлбарлаж хүмүүст зөв мэдээлэл өгөх хэрэгтэй.

-Шинээр орж байгаа хүмүүс маань аргаа олж чадахгүй эргэж буцаад байдаг. Тэдэнд юу зөвлөх вэ?

-Би шинээр орж байгаа хүмүүстээ чин сэтгэлээсээ бүх зүйлийг нэг бүрчлэн боломжуудаа тайлбарлаж өгдөг. Ийм сайхан боломжийн үнэтэй хэн хэндээ хэрэгтэй өгөөжтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд бусдад санал болгоно гэдэг сайхан хэрэг. Дээр нь партнераар элсэж бизнесийн зорилгоор ажиллаж байгаа хүмүүстээ өөрийн туршлага арга барил бүгдийг нь зааж өгөхийг хичээдэг. Шинэ хүмүүстээ аль болох надаас гадна компанийн мэргэжилтнүүдээс мэдээлэл ав сургалтад суу, бүтээгдэхүүнээ хэрэглэ, өөрийн дуртай үнэртэнээ ав гэж зөвлөдөг. Бүтээгдэхүүнээ өөрөө хэрэглэж үзчихээд хүмүүст тайлбарлахад амар байдаг юм.

Prouvé  компанид анх элссэн үе одоо үе хоёрт өөрчлөлт гарсан уу?

-Намайг анх орж байхад оффис дээр ийм их хүн ирж бужигнадаггүй байсан. Хэдийгээр хичээгээд яваад байгаа ч хүмүүс ирэхгүй байхаар нь эргэлзэх үе ч байлаа. /инээв/ Одоо энэ бүхэн түүх болоод л үлдэж байна шүү дээ.  Prouvé –чүүд улам олуулаа болж хүрээгээ тэлж байна.

Танд хамгийн их таалагддаг бүтээгдэхүүнээ нэрлээч?

-Prouvé  -н бүтээгдэхүүнээс надад хамгийн анх таалагдсан зүйл бол ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний савлагаа нь. Яагаад юм надад шууд нүдэнд туссан.  Бүгд цагаан өнгөтэй. Элдэв янзын чимэггүй энгийн дэгжин харагддаг. Би өөрөө цагаан өнгөнд их дуртайг ч хэлэх үү.

-Та одоо өөрөө ямар сүрчиг түрхсэн байна вэ?

#49 номерын сүрчиг түрхсэн байна. Би ер нь үнэртэй усанд дуртай биш. Тэгээд манай компанийн үнэртнээс надад таалагдах болов уу гээд үнэрлэж үзэхэд хамгийн их таалагдсан нь энэ. Ер нь бүтээгдэхүүнээ хүмүүст танилцуулаад явж байхад ойлгож авсан зүйл бол Prouvé  Монголиа компанид муухай сүрчиг гэж байдаггүй юм байна. Би #33 номерын сүрчигийн үнэрийг таашаадаггүй. Гэтэл энэ сүрчигт маш их дуртай захиалж авъя гэдэг хүмүүс байдаг. Тэгэхээр хүн хүний үнэрлэх мэдрэмж сонирхол өөр өөр юм. Тиймээс муухай үнэртэй ус гэж байдаггүй юм байна гэх ойлголтод хүрсэн.

-Гэр ахуйн бүтээгдэхүүнээс хамгийн анх хэрэглэж үзээд үр дүнг нь бодитоор мэдэрч алмайрч байсан ямар бүтээгдэхүүн байна?  

Толбо арилгагч. Би хамгийн анх гурван төрлийн гель болон толбо арилгагч авч үзсэн юм.  Тэгээд толбо арилгагчаа хүүхдийнхээ хувцсан дээр туршиж үзсэн. Угаалгын машинаас гаргаж ирээд нойтон дээр нь дусаагаад үзсэн. Биеийн тамирын хувцас дээр нь нэрсний толбо болчихсон. Харах болгондоо арилгачих юмсан гэж боддог байсан юм. Тэгээд л дусаагаад үзсэн чинь бүдгэрчихсэн. Тэгээд хоёр дахь угаалтаар арилчихсан даа. Удчихсан тэр дундаа нэрсний толбо барагтай арилдаггүй болохоор тэгж арилсан байх. Бусад толбо бол эхний угаалтаар шууд арилдаг.

-Толбо арилгагчдыг яаж хэрэглэдэг вэ?

-Би бол угаалгын машинаас хувцсаа гаргаад нойтон дээр нь толботой хэсгүүд дээр нь дусаагаад 10 орчим минутын дараа гараараа үрж угаасан. Мөн сүүн шингэн косметикыг хэрэглэж үзсэн. Гал тогооны цагаан тавилганы толбыг сайн арилгадаг. Тавилгын өнгөн хэсгийг гэмтээдэггүй. Одоо бол аяга таваг угаагч, ариун цэврийн өрөө цэвэрлэгч гээд бүгдийг нь хэрэглэдэг. Дээр нь толбо арилгагчаа цагаан өнгийн гель дээрээ хийгээд цайруулагчаар ашиглаж болдог шүү.

-Та одоо өөртөө ямар зорилго тавьж ажиллаж байна?

-Өөрийн ойр тойрны таньж мэддэг найз нөхөд гэр бүлээсээ ажилгүй орлогогүй байгаа юу хийхээ мэдэхгүй байгаа хүмүүстэйгээ уулзаж танилцуулж байна. Эхлээд мэдээж хэцүү л дээ . Ажилгүй байгаа хүмүүс маань мөнгөгүй байдаг. Гэхдээ өөрөө идэвхжүүлээд дэмжээд мөнгөтэй болохоороо өгөөрэй гээд элсүүлдэг. Бүтээгдэхүүнээ борлуулж урамшуулал авах аргуудаа зааж өгч байна. Би өөрөө 3 сарын 29-нд орчихоод 4 дүгээр сар урамшуулал гээд 8 мянган төгрөг авч байлаа. Тэр үед би багаа тэлнэ гээд зорилго тавьчихсан маш идэвхтэй ажиллаж байсан үе үнэхээр их урам авсан. Бага гэлтгүй хүн маш их урам авдаг юм билээ. Одоо үнэхээр гоё дурсамж.

-Та анх 3 сарын 29 –нд элссэн. Тэрнээс хойш 4 дэх сардаа энэ компанид ажиллаж байна. Одоо хүрсэн байгаа цалин урамшуулал амжилтынхаа талаар мэдээлэл өгөөч?

-3 сарын 29, 30, 31 гээд гурван өдрийн урамшуулал гээд 8 мянган төгрөг авсан гээд хэлсэн дээ. Тэгээд 4 сард яг системээр нь ажиллая гээд зорилго тавьчихсан байсан учраас багаа бүрдүүлж эхэлсэн. 12 хувьдаа хүрч 430 гаруй мянган төгрөгийн цалин аваад 5 сард 15 хувьдаа хүрч 900 гаруй мянган төгрөгийн цалинд хүрсэн. Одоо 18 хувьдаа хүрсэн байна.

– Энэ ажилтанд хэрхэн хүрсэн тань олон хүмүүст сонин байгаа байх?

-Хамгийн эхэнд бидэнд евро стандарт хангасан чанартай бүтээгдэхүүн байна. Хоёрдугаарт МЛМ системээр ажиллая гэж байгаа хүмүүст хамгийн эхний салбар Монгол улсад нээгдэж байна. Тиймээс бидэнд дэлхийн зах зээл нээлттэй байгаа шүү гэдгийг дахин сануулъя. Та бүхэнд ч гэсэн ийм боломж байгаа шүү. Монголд орж ирээд хэдхэн сар болж байна. Гадаадыг больё гэхэд Монголын зах зээл маань нээлттэй байгаа шүү.

-Сүлжээ гэхээр хүмүүс их эргэлзээд байдаг?

-Би ч гэсэн эхэндээ эргэлзэж л байсан. Гэтэл манай эгч чи зүгээр очоод ганц үнэртэй ус сонирхоод үз гээд явуулсан. Тэгээд иртэл ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд нь нүдэнд туссан. Тэгээд үнэртэй ус нь ч таалагдсан. Хүмүүс ч гэсэн сайхан хүлээж авсан. Ямар гоё юманд оруулчхав гэж баярлах хүмүүс ч таарч байсан. Эргэлзэлгүй өөртөө итгээд оролдоод үзээрэй. Санхүүгийн эрх чөлөө, амжилтанд хүрэх том боломж шүү гэж дахин дахин хэлмээр байна.

 –Ярилцсанд баярлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН