Бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдан цагдан хоригдож байсан Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг хилээр гарахыг хязгаарлаж, суллахаар болсон байна.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан юм.
Түүний хамгийн дотны сайн найз нь гэгдэж байсан Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-д эмчлүүлэхээр зорьсон билээ. Түүний биеийн байдлын талаар гэргий Б.Нандинцэцэг нь :