7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 18:08:21
Нүүр хуудасМэдээН.Төгсцогт: Бямба гарагт намайг өдөн жингийн аварга болохыг хараарай

Н.Төгсцогт: Бямба гарагт намайг өдөн жингийн аварга болохыг хараарай

WBC холбооны өдөн жингийн дэлхийн аварга Гари Рассель Монголын тулаанч “Кинг Таг” хочит Н.Төгсцогттой аваргаа хамгаалахаар бямба гаргийн өглөө 06:00 цагт тулалдана.  

Тулаанчид өчигдөр тулааны өмнөх сүүлийн хэвлэлийн бага хуралдаа оролцлоо. 

Хэвлэлийн хурлын үеэр Гари Рассель: Таг дэлхийн шилдгүүдийн нэг болж чадна. Учир нь тэр дэлхийн шилдгүүдийн нэгтэй нүүр тулж буйгаа мэдэж байгаа. Түүнд хөгжих бүх зүйл нь бий. Харин алдах юу ч үгүй. Гэхдээ тэр эцэст нь ялагдах болно. Миний тулж байсан олон залуусаас Таг техникийн хувьд илүү ч алдах зүйлгүй ээлжит нэг залуу… гэж мэдэгдсэн. 

Харин түүний хариуд Монгол тулаанч  Н.Төгсцогт: Миний сэтгэл их хөдөлж байна. Энэ бол фэнүүдийн хувьд сайхан тулаан байх болно. Гари Рассель бол агуу аварга. Гэхдээ бямба гаргийн шөнө намайг өдөн жингийн аварга болохыг хараарай… гэсэн юм. 

Дэлхийн аваргын бүсийг эзэмшигч Гари Рассель карьертаа 30-1 (18-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан) гэсэн амжилттай. 

Харин 2012 оны Лондонгийн олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт нэг ч ялагдал хүлээгээгүй 11-0 (9-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан) гэсэн амжилттай хоёр тулаанч нүүр тулах юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН