Хуульд нийцүүлж хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийгддэг улс эх орны эрх ашиг, ирээдүй хойч үед хэрэгтэй зөв жишгийг тогтоолоо.
“Оюу-Толгой” төсөл шиг гэрээний алдаа дахин давтахгүйн тулд АМНАТ-ын дээд таазын хязгаарыг өөрчилж өсөн нэмэгддэг орчныг хуулиар бүрдүүллээ.
27 жил гацсан ураны төсөл, бусад төсөл хөтөлбөрүүд урагшилж, улс эх орон, ард түмэнд ашигтай байх нөхцөл бүрдлээ.
Гадны хөрөнгө оруулагчдад таатай хөрөнгө оруулалт, тодорхой хууль эрх зүйн орчин бий боллоо.
Хамтарч ажилласан УИХ-ын гишүүд, салбар бүрийн эрдэмтэн судлаач, ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлье.