Нүүр хуудасМэдээОБЕГ: Алба хаагчид 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн 4591.1 мкв талбайд...

ОБЕГ: Алба хаагчид 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн 4591.1 мкв талбайд ариутгал хийлээ

УОК-ын Шуурхай бүлэг Завхан аймгийн Улиастай суманд үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймагт энэ сарын 18-19-ний өдрүүдэд ажиллалаа.

Ажиллах үеэрээ үерт өртсөн иргэд болон үерийн дараах хор уршгийг арилгах үйл ажиллагаанд оролцож байгаа ажилтан, алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор дархлаа дэмжих бүтээгдэхүүн, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйжүүлэлт хийх бодис зэргийг хүлээлгэн өгсөн юм.

Үерийн дараах хор уршгийг арилгах үйл ажиллагаанд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги болон Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 200 гаруй алба хаагч, 30 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Алба хаагчид нийт 48 өрхийн 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, 2040 м3 лаг шавар цэвэрлэж, хатуу хучилттай 400 м3 зам дээр гарсан чулуу, шороог түрж тэгшилж, нийтийн эзэмшлийн 4591.1 м2 талбай, иргэдийн 386 автомашин, 20 мотоциклд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ.

Мөн Монгол Улсын их сургуулийн харьяа “Завхан” сургууль, “Хөгжим бүжиг”-ийн коллеж, “Чандмана-Эрдэнэ” сургуулийн дотуур байруудад нийт 106 иргэнийг байрлуулаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН