Он гарсаар наймдугаар сарын 09-ний байдлаар нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 43 суманд нийт 98 усны осол бүртгэгдэж, 85 иргэн амь насаа алдсан байна.
Гол, ус, нууранд амь насаа алдсан иргэдийн 71 нь том хүн, 14 нь хүүхэд байгаа юм.
Аялал, зугаалгын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд иргэн та бүхэн гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Гол, усны ойролцоо бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь үлдээхгүй байх, согтууруулах ундаа хэрэглсэн бол гол, усанд орохгүй байх, зориулалтын бус хэрэгсэл ашиглахгүй байх, баталгаат гүүр гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.