Нүүр хуудасМэдээОБЕГ: “Багц мэдээ” үйлчилгээг нэвтрүүлж, бүх сумдын малчдад урьдчилан сэргийлэх болон анхааруулга...

ОБЕГ: “Багц мэдээ” үйлчилгээг нэвтрүүлж, бүх сумдын малчдад урьдчилан сэргийлэх болон анхааруулга мэдээллийг хүргэж байна

УОК-ын Шуурхай штабаас Говь-Алтай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

Говь-Алтай аймгийн нийт нутгийн 40 хувьд цасан бүрхүүл тогтсон.  Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Уул, Тайшир cуманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Хөхморьт, Жаргаланд сумд цагаанаар зудархуу байдалтай байна.

Байгаль цаг уурын болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд “Багц мэдээ” үйлчилгээг  нэвтрүүлж, бүх сумдын малчдад цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх болон анхааруулга мэдээллийг хүргэж байна.

Аймгийн хэмжээнд отор нүүдэл хийж байгаа 112 айл байгаа бөгөөд эдгээр иргэдийн мэдээллийн цахим санг үүсгэн, эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байгаа гэдгийг энэ үеэр танилцууллаа.

УОК-ын Шуурхай штабаас малчид, иргэдтэй хамтран ажиллаж, мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зэргээр үйл ажиллагаагаа төлөвлөн, өвөлжилтийг эрсдэл багатай даван туулахад тал бүрийн оролцоог хангахыг анхаарууллаа 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН