Нүүр хуудасМэдээОБЕГ: Байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ОБЕГ: Байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Бүгд Найрамдах Беларусь Улсын Онцгой байдлын сайд Вадим Иванович Синявский Онцгой байдлын ерөнхий газарт айлчилж,  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянтай уулзалт хийлээ.

Уулзалтаар цаашдын харилцаа, хамтын ажиллагааг гамшгаас хамгаалах салбарт өргөжүүлэх талаар хэлэлцэж,  “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийн хоёрдугаар шатыг эхлүүлэх талаар санал солилцсон юм. 

Мөн тэрбээр ОБЕГ-ын харьяа Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги болон Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техник, хэрэгслийн чадавхыг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд нийт 15.4 сая евро буюу 46.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах  тусгай зориулалтын 71 нэгж, техникийг нийлүүлж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудад хүлээлгэн өгч, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Эдгээр автомашинууд нь өнөөдрийг хүртэл 2509 удаагийн аюулт үзэгдэл, осол, гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1375 хүний амь нас, эрүүл мэнд, 56.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалахад оролцсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН