Нүүр хуудасМэдээОБЕГ: БАТСҮМБЭР СУМ ДАХЬ ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 84 ДҮГЭЭР АНГИЙН ҮЙЛ...

ОБЕГ: БАТСҮМБЭР СУМ ДАХЬ ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 84 ДҮГЭЭР АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Төв аймгийн Батсүмбэр сум нь хөдөө аж ахуй тэр дундаа эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, төмөр зам, авто зам зэрэг нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хувьд стратегийн ач холбогдолтой байршлын бүс нутаг юм.

Үүнийгээ дагаад гамшиг, ослын тоо давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тиймээс Засгийн газрын тогтоолоор тус суманд Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүллээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож, хэлсэн үгэндээ “Хүн амын нягтрал, бүс нутгийн онцлог, аюулт үзэгдэл, ослын гаралтын тоо зэргийг харгалзан үзэж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, төрийн үйлчилгээг шуурхай, цаг алдалгүй, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор сум, орон нутагт анги, салбар, нэгжүүдийг байгуулдаг. Батсүмбэр сум болоод хөрш, зэгэлдээ сумдад гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлэх үүрэгтэйгээр тус суманд Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр анги үүд хаалгаа нээж байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН