Нүүр хуудасМэдээОБЕГ: Бэлчээрийн ургамлын гаралт ихэнх нутгаар хэвийн байна

ОБЕГ: Бэлчээрийн ургамлын гаралт ихэнх нутгаар хэвийн байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 6 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу. Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, бусад нутагт дунд байна.

Өнгөрсөн арав хоногт салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-25 м/с буюу аюултай үзэгдлийн, Булганы Сэлэнгэ, Баянхонгорын Богдод 33 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.     

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН