Нүүр хуудасМэдээОБЕГ: Гал түймэр унтраах, аврах албаны олон улсын сургуулилтыг зохион байгуулах төлөвлөлтийн...

ОБЕГ: Гал түймэр унтраах, аврах албаны олон улсын сургуулилтыг зохион байгуулах төлөвлөлтийн хуралд оролцож байна

Монгол, Орос, Хятад гурван улсын Гал түймэр унтраах, аврах албаны олон улсын сургуулилтыг зохион байгуулах төлөвлөлтийн хуралд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар оролцож байна.

Тус хурал нь Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, тэдгээрийн хор уршгийг арилгах яам хоорондын 2024-2025 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ сарын 23-24-ний өдрүүдэд ОХУ-ын Хабаровск хотноо болж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН