Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, хурлаар холбогдох бодлогын бичиг баримтуудыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, “Онцгой байдлын байгууллагын хүүхэд хамгааллын бодлого”, “Улсын нөөцийн агуулахын барилга, байгууламж, техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах 2024-2028 он хүртэлх дунд хугацааны хөтөлбөр”, шинэчлэн боловсруулсан “Шуурхай ажиллагааг зохион байгуулалтын журам”-ын төслийг тус тус хэлэлцэн, баталсан юм.

