Нүүр хуудасМэдээОБЕГ: Нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна

ОБЕГ: Нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна.

Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Дарьгангын тэгш өндөрлөг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Увсын Улаангом, Хяргас, Сагил, Малчин, Түргэн, Баруунтуруун, Зүүнговь, Тэс, Давст, Завханы Тэс, Баянтэс, Цагаанчулуут, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Баянхайрхан, Цагаанхайрхан, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хөвсгөлийн Жаргалант, Улаан-Уул, Галт, Цэцэрлэг, Цагаан-Үүр, Булганы Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Төвийн Эрдэнэсант, Бүрэн, Баянчандмань, Эрдэнэ, Сүхбаатарын Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Халзан, Уулбаян, Мөнххаан, Асгат, Түмэнцогт, Дорнодын Халхголд 19-38 см.

 Бусад нутагт 1-20 см цастай, хунгарлаж шуурсан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна. Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1- 10.4 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд олон жилийн дунджаас ахиу, 20 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага байсан байна. 

ЭХ СУРВАЛЖ: УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН