Нүүр хуудасМэдээОБЕГ: Он гарсаар 3338 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 5287...

ОБЕГ: Он гарсаар 3338 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 5287 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд эхний долоон сарын байдлаар 3338 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 5287 хүний амь нас, 208 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.


Харин аюулт үзэгдэл, ослын улмаас 229 хүн амь насаа алдаж, 121 хүн түлэгдэж, бэртэн, 571 гэр, орон сууц, барилга эвдэрч, 448 гэр орон сууц, барилга сүйдэж, нийт 26.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2054 нь гал түймэр, 785 нь хүний үйл ажиллагатай холбоотой осол, 487 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 58 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 54 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН