Нүүр хуудасМэдээОБЕГ: Таван ахлагч офицерийн эгнээнд шилжлээ

ОБЕГ: Таван ахлагч офицерийн эгнээнд шилжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2024 оныг төрийн цэргийн байгууллагын хэмжээнд “Ахлагчийн жил” болгон зарласан.

“Ахлагчийн жил”-ийн хүрээнд төрийн цэргийн байгууллагууд, Онцгой байдлын байгууллагаас үе шаттай арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Өнөөдөр ахлагч бүрэлдэхүүнээс мэдлэг, мэргэжилээ дээшлүүлэн Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн бакалаврын эчнээ “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” 5 жилийн хөтөлбөрийг амжилттай төгсөн, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар дэслэгч цолоор шагнагдсан таван алба хаагчдад Онцгой ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян цол гардуулан, ажлын амжилт хүслээ.

Ташрамд дурдахад Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 71.5 хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг бол ахлагч бүрэлдэхүүний 14.2 хувийг эмэгтэй алба хаагчид эзэлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН