Нүүр хуудасМэдээОБЕГ: Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

ОБЕГ: Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Онцгой байдлын ерөнхий газраас сургалт, судалгаа, эрүүл мэндийн тусламж дэмжлэгтэй холбоотой хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх зорилгоор БНСУ-ын “Кей По Юү” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, “Кей По Юү” ХХК-ийн орлогч захирал И Ху Сог  нар гарын үсэг зурсан юм.

Судалгааны хөтөлбөр болон гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд эмч, эмнэлгийн албан хаагчдыг туршлага судлуулах, цахим байдлаар эмчилгээний онош болон мэдээллийг харилцан солилцох, албан хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, яаралтай тусламжийн сургалт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хорт бодис ба халдварт өвчний халдвар авсан албан хаагчдад зөвлөгөө өгөх болон эмчилгээ хийх, байгууллагын судалгаа хийх зэргээр хамтран ажиллана.  

Мөн  хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын “Mirae Medical Center”  “KMI Анагаах ухааны судалгааны төв”,  “Ча нэгдсэн эмнэлэг”, “Gangnam Severance Hospital”, Samsung Medical Center” эмнэлгүүдэд  алба хаагчид болон гэр бүлийн гишүүдийг 5-25%-ийн хямдралтайгаар үзүүлэх болон визний бичиг баримт бэлдэх, виз олгох, орчуулгын үйлчилгээг үнэ төлбөргүй хийж өгөхөөр боллоо. Дашрамд дурдахад өнгөрсөн оны зургадугаар сард БНСУ-ын Чанчуван болон Эл эмнэлэгтэй алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг 40 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан билээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН