Нүүр хуудасМэдээОБЕГ: Шаварт суусан дуудлага нэмэгдэх хандлагатай буй тул баталгаат замаар зорчихыг анхааруулья

ОБЕГ: Шаварт суусан дуудлага нэмэгдэх хандлагатай буй тул баталгаат замаар зорчихыг анхааруулья

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшгийн хөндийд 2024.04.04-нөөс 05-нд шилжих шөнө “Ээж хайрхан”-аас буцаж явахдаа шаварт суусан тухай дуудлага олноор ирлээ. Дуудлагын дагуу шуурхай бүлэг ажиллаж нийт есөн автомашинтай 23 том хүн, 11 хүүхдийн хамт татан гаргав. Түүнчлэн Завхан аймгийн Тэс суманд шаварт суусан хоёр автомашиныг татан гаргалаа. Цаашид ч энэ төрлийн дуудлага, мэдээллийн тоо ихсэх хандлагатай байна. Тиймээс иргэд та бүхэн ус шавар ихтэй зам, харгуй, даваагаар аль болох зорчихгүй, баталгаат замаар зорчиж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН