Нүүр хуудасМэдээОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол оронд тулгараад байгаа зудын нөхцөл байдлыг танилцуулав. Мөн цаашид хаваржилт хүндэрч болзошгүй тул эрсдэлийн хариу арга хэмжээний талаар харилцан ярилцсан.

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицож, мал аж ахуй, бэлчээрийн даац хэтэрсэн асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН