7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 16:55:50
Нүүр хуудасМэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д элчин сайдаар томиллоо

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д элчин сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы 2020.05.07-ны өдрийн хуралдаанаар элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж буй. Хуралдааны эхэнд Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, түүний оронд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралыг, БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж түүний оронд Н.Эрдэнэтуяаг томилох асуудлыг хэлэлцлээ.

Санал хураалтад 47 гишүүн оролцсоноос гишүүдийн олонх дэмжсэнээр Т.Бадралыг БНХАУ-д суух элчин сайдаар, Н.Эрдэнэтуяаг БНСУ-д элчин сайдаар тус тус томиллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН