Нүүр хуудасМэдээОБЕГ: "Эрүүл мэндийн аюулгүй байдлын арга хэмжээний үндэсний төлөвлөгөө"-г боловсруулах сургалт, семинарт...

ОБЕГ: “Эрүүл мэндийн аюулгүй байдлын арга хэмжээний үндэсний төлөвлөгөө”-г боловсруулах сургалт, семинарт оролцлоо

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн газраас зохион байгуулсан “Эрүүл мэндийн аюулгүй байдлын арга хэмжээний үндэсний төлөвлөгөө”-г боловсруулах сургалт,  семинарт ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор болон Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд оролцоо.

Бүгд Найрамдах Филиппин улсын нийслэл Манила хотноо энэ сарын 12-14-ний өдрүүдэд болсон тус сургалт, семинарт Камбож, Лоас, Малайз, Маршалын арал, Палау, Самао, Тонга, Вьетнам, Вануату улсууын холбогдох мэргэжилтнүүд хамрагдсан юм.

Энэ үеэр нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх үндэсний хэмжээний стратеги төлөвлөгөө боловсруулах мэдлэг, туршлага хуримтлууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН