Энэ удаагийн тойрон аялалд Баянгол дүүргийн 73, “Номт наран”, “Эрдмийн ундраа”, Чингэлтэй дүүргийн 23, Баянзүрх дүүргийн 88, Сонгинохайрхан дүүргийн 124, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн ахлах ангийн 240 гаруй суралцагч хамрагдлаа.
Оролцогчид Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн гал унтраах автомашин, гал түймэр унтраах багаж хэрэгсэл, эрэн хайх аврах бүлгийн эрэлч нохой, аврах багаж хэрэгсэл болон гал унтраах үзүүлбэрүүдтэй танилцсан юм.
“Эх оронч суралцагч” арга хэмжээ нь ахлах ангийн суралцагчдад эх орны тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, байгаль, эх дэлхий, түүх, соёлоо хайрлан хамгаалах мэдлэг ойлголтыг олгох зорилготойгоос гадна төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг өөрийн биеэр үзэх боломжийг олгож байгаа томоохон зорилтот үйл ажиллагаа юм.