Нүүр хуудасМэдээОйрын өдрүүдэд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр...

Ойрын өдрүүдэд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн, явган шуургатай байна

2023 оны 11-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15…-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -2…-7 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -15…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -17…-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -16…-18 градус хүйтэн байна

05 цагт Улаанбаатарт: -19 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН