Нүүр хуудасМэдээОлимпийн нээлтийн үеэр хакерууд халджээ

Олимпийн нээлтийн үеэр хакерууд халджээ

Олимпийн зохион байгуулагчид нээлтийн ёслолын үеэр кибер халдлага болсон гэдгийг албан ёсоор баталлаа. Пёнчан 2018 наадмын нээлтийн үеэр телевиз болон интернетийн сүлжээнд доголдол гарсан хэдий ч, ноцтой байгаагүй аж.

Эхлээд утасгүй сүлжээ унаж, дараа нь албан ёсны цахим хуудас хэсэг хугацаанд ажиллаагүй бөгөөд тасалбар борлуулалт саатжээ. Наадмыг зохион байгуулагчид одоо ямар нэгэн асуудал байхгүй гээд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас хаанаас халдлага хийсэн болохыг хэлэхгүй гэсэн байна.

Үүний өмнө Олимпийн хорооны гишүүд рүү хортой цахим шуудан илгээж байсан бөгөөд Жон Макафи дахин халдлага болж болзошгүй талаар анхааруулж байжээ.

Зохион байгуулагчдын зүгээс хоёр Солонгосын харилцаатай холбоотойгоор Хойд Солонгосчууд эсвэл сэргээшийн асуудалтай холбоотойгоор ОХУ-аас ямар нэгэн халдлага зохион байгуулж магадгүй хэмээн сэрэмжилж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН