Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг 04.28-05.04-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллахаар ирээд байна. Сангийн сайд Б.Жавхлан ОУВС-ийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ажлын хэсгийнхэн Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалтуудад оролцоно.
Тухайлбал, Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, ХНХЯ, СЗХ, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас гадна “Рио Тинто”, “Хаан” банк зэрэг хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзана.
Сангийн яам