Нүүр хуудасМэдээОмикрон ВА-4, ВА-5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх үүрэг өглөө

Омикрон ВА-4, ВА-5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх үүрэг өглөө

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр “Коронавируст халдварын Омикрон ВА.4, ВА.5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Хурлаар холбогдох байгууллагуудад хэд хэдэн үүрэг, чиглэл өгөв.

Тодруулбал:

  • Коронавируст халдварын Омикрон ВА-4, ВА-5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, эмнэл зүйн зөвлөмж, зөвлөгөө, нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд тогтмол хүртээмжтэй хүргэх;
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, хангамжийн асуудалд онцгой анхаарч, холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулалт хийх;
  • Ажиллах хүч, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцийн хангалт, бэлэн байдлыг хангах;
  • 2022-2023 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг сургууль, цэцэрлэгийн орчинд мөрдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэн, эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг тус тус үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН