Нүүр хуудасМэдээОнцгойгийн албан хаагчид 2 төрлийн хувцастай, өдөрт 9500 төгрөгийн хоолтой

Онцгойгийн албан хаагчид 2 төрлийн хувцастай, өдөрт 9500 төгрөгийн хоолтой

Нийслэлд урьд өмнө гарч байгаагүй дэлбэрэлт болж, онцгой байдлын алба хаагчид амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ нь бид өмнө нь хэрхэн явж ирснийг, бэлтгэл ямар байсныг, цаашид ямар арга хэмжээ авах ёстойг том сануулсан үйл явдал болсон юм. Олон нийтийн дунд ч аврагчдын хувцас хангамжийн асуудлаар цахим орчин санал шүүмжлэлээ илэрхийлсээр байна. Яг энэ асуудлаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө.

Тодруулбал,

Хувцас хэрэглэлийн хувьд өвөл зуны дотортой доторгүй байдлаар өмсөж болох хоёр төрлийн хувцас байдгийг танилцууллаа. Нэг нь хятадад нөгөөх нь орос улсад үйлдвэрлэгдсэн. Хятад нь норохоороо хөлддөг, хөдөлгөөн хязгаарладаг бол орос нь дотортой, гадна материал нь +400 градуст тэсвэртэй, гэхдээ шатахгүй гэсэн үг биш, агаарын төхөөрөмж нь шахсан агаарын баг бөгөөд хүний уушгины багтаамжаас хамаараад 40 мин ажилладаг, норсон ч хөлдөхгүй тиймээс хөдөлгөөн хязгаарладаггүй гэнэ. Дотор болон гадна ажиллахдаа энэ хувцсаа өмсдөг. Тухайн хувцас нь нийт албан хаагчдын 80%-д хангагдсан бөгөөд хамгийн ачаалалтай анги хэсэгтээ 100% хүртэл хангадаг гэнэ. Тус хувцас нь онцгойгийн авто машинд үүрэг гүйцэтгэхэд зориулагдан дагалдаж ирсэн хувцас юм байна. Гэхдээ энэ хувцсанд төсөв их шаардагддаг гэдгийг онцолсон. 

Түүнээс гадна машин техник хангамжийн хувьд ОБЕГ 3 нисдэг тэрэгтэй. Энэ нь Францын төслийн хүрээнд авсан бөгөөд улсаас нисдэг тэргэнд төсөв гаргаж өгдөггүй байна.

Харин хоол хүнсний хувьд албан хаагчдад өдрийн 9500 төгрөг төсөвлөдөг байна.

Тэгвэл онцгой байдлын албан хаагчдын тэтгэвэр тэтгэмж хэрхэн тогтоодог талаар тодруулахад Гамшгаас хамгаалах хууль, тэтгэвэр тэтгэмжийн хуулийн, бусад холбогдох журмын дагуу хамгийн өндрөөр тооцож тухайн албан хаагчид тэтгэврийг олгодог байна.

Ямар ч аюул эрсдэл тохиолдсон хамгийн эхэнд албан үүргээ биелүүлж аюулын зурвас руу ордог эрсдэлтэй ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувцасны хувьд ийм байна. Цаашид техник технологийг хөгжүүлэх олон арга хэмжээ авах шаардлагатай байгаа нь ч үнэн юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН