Нүүр хуудасМэдээОн гарсаар 48 удаагийн ослоор 69 хүн амь насаа алджээ

Он гарсаар 48 удаагийн ослоор 69 хүн амь насаа алджээ

Он гарсаар 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алдаад байгаа нь иргэдийн анхаарал болгоомжгүй байгааг харуулж байна. Хөдөө орон нутаг, хол замд явахдаа аюулгүй байдлаа хангаагүй, санамсар болгоомжгүй үйлдлээс болж амь насаа алдаж байгаа учир олон нийтийг анхааруулах хэрэгтэй байгаа юм.  

Тиймээс Онцгой байдлын байгууллагаас гол, усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд томоохон гол, нуурын эрэг дагуу гол, усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэд, олон нийтийн ихээр амарч зугаалдаг нуур, цөөрөм, тогтоол устай газар, голын сав дагуух цэгүүдэд анхааруулах самбар байршууллаа.

Мөн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 4-р хороо Яармагийн гүүрнээс 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Биокомбинат дахь Туул голын эрэг дагуу иргэд явганаар болон машинтайгаар гол руу ордог, эрсдэл бүхий газруудад урьдчилан сэргийлэх самбаруудыг байршуулаад байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН