Нүүр хуудасМэдээ“Орлон тоглогч" кино VOO-гийн хамгийн их үзэлттэй уран бүтээл боллоо

“Орлон тоглогч” кино VOO-гийн хамгийн их үзэлттэй уран бүтээл боллоо

Кино контентын зах зээлд хүч түрж буй VOO-гийн хамт олон бусад ижил төрлийн компаниудаас өөрийн original series-үүдээрэээ ялгардаг. Саяхан дөрвөн жилийн ойгоо тэмдэглэсэн уг хамт олон өдгөө нийт 21 original series буюу өөрсдийн санхүүжилтээр цоо шинэ уран бүтээлүүд төрүүлээд байна.

Тус хамт олон найруулагч, жүжигчин Б.Амарсайхантай хоёр удаа хамтарсан бөгөөд эхнийх нь “Хохирогч” олон ангит кино. Харин удаах нь өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээс үзэгчдэд хүргэсэн “Орлон тоглогч” олон ангит кино юм. Сэтгэлзүйн драм, тэр дундаа ээдрээт төрөлд тооцогдох эл киноны гол дүрд Б.Амарсайханаас гадна үзэгчдийн эчнээ дуртай Ч.Очгэрэл, залуу жүжигчин Э.Билэгтмаа, Ч.Түвшинтөгс болон АНУ-д ажиллаж амьдардаг жүжигчин Б.Ноба нар тоглосон юм. 

Нээлтээ хийснээсээ хойш үзэгчдийг уйдаагаагүй эл цуврал шинэ рекорд тогтоогоод байна. Тодруулбал, “Орлон тоглогч” кино VOO-гийн хамгийн их их үзэгчтэй уран бүтээлээр шалгарсан байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН