14.1 C
Ulaanbaatar
Лха, 04 8 сар 2021 23:12:39
Нүүр хуудасМэдээОрон нутагт хичээл танхимаар орж эхлэв

Орон нутагт хичээл танхимаар орж эхлэв

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс орон нутгийн цэцэрлэг, сургуулийн сурагчид танхимаар хичээллэж эхэлж байна.

Тодруулбал, аймаг, сумдын 770 цэцэрлэгийн 132 мянган хүүхэд, 558 ерөнхий боловсролын сургуулийн 350 орчим мянган хүүхэд танхимын хичээлдээ хамрагдана.

Ерөнхий боловсролын сургуульд танхимын сургалтын эхний нэг сарын хугацаанд агуулгын хоцрогдлыг арилгах давтлага хичээлүүд орох юм. 

Хэрэв орон нутгаас нийслэлд ирж гацсан сурагчид байвал хот хоорондын хөдөлгөөн нээгдсэний дараагаар аюулгүй байдлаа ханган нутагтаа очсоны дараагаар танхимын хичээлдээ хамрагдах боломжтой.

Түүнчлэн орон нутагт танхимын хичээлийг эхлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай бөгөөд нэг ангид суух сурагчдын тоог 20 дээр нэмэх, хасах 5 байхаар түр журам зохицуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН