Нүүр хуудасМэдээО.Батнайрамдал: Томоохон төслүүд урагшлах бүрт зохион байгуулалттай, бохир санхүүжилттай эсэргүүцлийн жагсаал өрнөх...

О.Батнайрамдал: Томоохон төслүүд урагшлах бүрт зохион байгуулалттай, бохир санхүүжилттай эсэргүүцлийн жагсаал өрнөх нь нийтлэг үзэгдэл болжээ

Саяхан Эрдэнэс Тавантолгой компанийн асуудлыг ил болгож, олон нийтэд ил тод мэдээлэхэд үүнийг “нүүрний жагсаал”-аар саатуулах гэж оролдсон. Түүнчлэн, ердөө сарын дотор 14 мега төслөөс 2-ыг бид УИХ-аар шийдвэрлэж, Үндэсний баялгийн сан (ҮБС)-д стратегийн ордуудын ногдол ашгийг хуваарилах талаар ярихад мөн адил эсэргүүцэл өрнөж байна.

Гэвч Засгийн газар энэ бүхний цаана ард түмний өмч болох байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн бүлэглэлд бус, нийт иргэдэд хүргэх том зорилгыг тууштай хэрэгжүүлж байгаа нь маш чухал алхам.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эхлүүлсэн энэ ажил бол байгалийн баялгийн үр өгөөжийг шударгаар хүртээж, ард түмний эрх ашгийг хамгаалах тэмцэл шүү.

Стратегийн ач холбогдол бүхий ордуудын үр ашгийг хойч үедээ үлдээх, олон нийтэд хүртээмжтэй болгох энэ бодлого нь зөвхөн эхлэл бөгөөд бид бүгдээрээ дэмжих ажил хэрэг заавал болгох ёстой. Энэхүү том төслүүдийг хамтарсан Засгийн газар шуурхай эхлүүлсэн шигээ зоригтой үргэлжүүлэн дуусгах ёстой!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН