Нүүр хуудасМэдээО.Дашпагма: Нас баралтад хүргэх урвал эхний 30 минутад илэрдэг...

О.Дашпагма: Нас баралтад хүргэх урвал эхний 30 минутад илэрдэг…

44 настай хөхүүл ээж вакцин хийлгээд нас барсан талаар охин нь мэдээлээд байгаа. Тэгвэл ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хүний амь насанд аюул учруулах хариу урвал эхний 30 минутанд илэрдэг талаар тайлбарлав.

Тэрбээр “Вакцины дараа илэрч буй урвалыг богино хугацаанд болон ерөнхий биеийн, хэсэг газрын урвал гэж ангилж байгаа. Эхний 30 минутад буюу богино хугацаанд анафилакс шок буюу амь насанд аюултай байх урвалууд илэрдэг. Энэ хугацаанд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хажууд хянаж хийхээр зохион байгуулалт хийж байна.

Нас баралтад хүргэх урвал эхний 30 минутад илэрдэг. Үүнээс болгоомжилж ажилладаг. Цаашдаа ямар хариу урвал илрэхийг тандалт, судалгаа хийгээд явах ёстой” гэсэн байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН