Нийслэлийн прокурорын газраас яллагдагч О.Мөнхжинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч О.Мөнхжинд холбогдох хэргийн ээдрээ төвөгтэй байдал, урьд цагдан хорьсон үндэслэл арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг үргэлжлүүлэн 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР