20 C
Ulaanbaatar
Мяг, 20 4 сар 2021 15:39:35
Нүүр хуудас Нийтлэл ПОП-ууд хаана явна...

ПОП-ууд хаана явна…

Манай улсад тэмцэгч, эх орончид олон. Сайн нэртэй нь ч, саар нэртэй нь ч. Улс орны, нийгэм, эдийн засгийн, эрүүл мэндийн, боловсролын гээд тэмцэж дуугарах асуудал зөндөө бий. Гэвч хэн нэгэн улс төрчийг, хэн нэгнийг шүүмжлэх унагах буулгах асуудалд л тэмцэл хүчтэй өрнөнө. Нөгөө эрүүл мэнд, нөгөө боловсрол, нөгөө хүний эрхийн асуудал нь ард үлдсээр. Асуудлын гол нь л энд байна. Хэн, юуны төлөө тэмцэж байна вэ? эсвэл тэмцдэг вэ? гэдэгт л байгаа юм.

Саяхан л “ШИНЭ ЭВСЭЛ” гээд шуурч явсан улс төрчид, тэр эвслийг үүсгэн байгуулагчид гэхэд л сураггүй. Жирийн нэг залуу гудамжинд гараад тэмцэхээр тэнэг бүдүүлэг, мөнгөний төлөөх болдог, жирийн биш нь тэмцэхээр эрх мэдэл, албан тушаалд очдог энэ л энэ цагийн бодит байдал болжээ.

Поп Ж.Батзандан л гэхэд “ХАРАМСАЛТАЙ НЬ БИД НЭГ Ч СУУДАЛ АВЧ ЧАДСАНГҮЙ” гэж хэлээд Австралид суух элчин зөвлөх болоод аль хэдийнэ явчихсан. Яасан нөгөө шударга ёс нь тогтчихсон уу, яагаа вэ нөгөө авлига хээл хахууль, МАНАН бүлэглэл,  ХОНГИЛ нь арилчихсан уу?. Шинэ эвсэл гээд дэмжиж явсан залуусын итгэл үнэмшил яах болж байна?

Тэмцэгч нэртэй улс төрчдөд тэмцэл хийх хэдхэн шалтгаан бий. Тэд унасан ч албан тушаалтайгаа үлддэг бол тэднийг дагасан, итгэж найдсан жирийн иргэд юу ч үгүй үлддэг юм. Хаана байна тэр ШИНЭ ЭВСЭЛ, хаа байна тэр ТА БИДНИЙ ЭВСЭЛ. Өнөөдөр МАН, МАХН нь нийлээд МАХН уу? МАН уу гэдэг нэрэн дээрээ маргалдаад явж байх жишээтэй.

Улс төр гэж ийм л юм байна. Ухаантай ард түмэн л хэрсүү байх хэрэгтэй юм даа.  Улс төрд, эрх баригчид албан тушаалын наймаа үргэлжилсээр байгаа цагт ард түмний амьдрал сайжрахгүй, энгийн нэгэн залуу эрх мэдэл албан тушаалд очиж чадахгүй…

Гэхдээ л шинэ үеийн залуусын үзэл бодол, тэдний буруу зөвийг ялгах, болох болохгүйг шүүх тэмцэл хэрэгтэй байсаар… Харин нөгөө ПОП-ууд нь хаана явдаг юм бол доо…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН