Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчдийн туурвисан Пөөдөө уран сайхны кино нь хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, урлаг гоо зүй ёс суртахууны зөв хүмүүжил төлөвшлийг олгох, мансууруулах бодисын хор уршиг, сөрөг үр дагваруудын талаарх мэдлэг боловсрол, ойлголтыг өгөх чухал ач холбогдолтой бүтээл юм. Хар тамхи мансууруулах бодис түний сөрөг үр дагавруудын талаарх мэдлэггүйгээсээ болж ийм төрлийн гэм хэрэгт холбогдох иргэдийн нас сүүлийн жилүүдэд залуужиж буй нь харамсалтай.
Иймд хүүхэд багачуудад хар тамхи мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, хорт зуршлуудын талаарх мэдлэг боловсролыг кино уран бүтээлээр дамжуулан олгох нь тэднийг ийм төрлийн гэмт хэрэгт холбогдох эрсдэлийг бууруулах давхар ач холбогдолтой юм.
Пөөдөө УСКино нь 2025 оны 04-р сарын 18-ний өдөр Улаанбаатар хот болон орон нутагт нэгэн зэрэг нээлтээ хийнэ.