Нүүр хуудасВидеоМАНДЫН БҮТЭЭЛСаид Моллаид ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол хүртээхээр болжээ

Саид Моллаид ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол хүртээхээр болжээ

“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саид Моллаи, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнах шийдвэрийг Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 10-ны хуралдаанаас гаргасан билээ. 

Ингэхдээ Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгохоор болсон бөгөөд мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгасан юм.

Тэгвэл олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллаи Ubn.mn сайтад түүний амжилтыг үнэлээгүйд гомдолтой байгаа талаараа ярилцлага өгсөн нь өнөөдөр анхаарлын төвд байна.

Тэрбээр хэд хоногийн өмнө Германд очсон бөгөөд ярилцлагадаа “Би Олимпийн мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Энэ медалийг би өөртөө болон гэр бүлдээ, хоёрт монголчууддаа зориулсан. Бүх монголчууддаа баярлалаа. Мөн Жздо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгад талархаж байна. Харин өнөөдөр би гомдолтой байна. Учир нь маш олон худал мэдээллүүд цацагдаж байна. Саеид Моллай орон сууцаар шагнууллаа, Их хэмжээний мөнгөөр шагнууллаа гэсэн мэдээллүүд бүгд хуурамч. Үнэндээ би юу ч аваагүй. Мөнгөн медаль хүртсэн би аваагүй байхад хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар байраар шагнууллаа. Олимпын дараа надад олон хүмүүс баяр хүргэсэн. Би баярлаж байгаагаа ч хэвлэлээр илэрхийлсэн. Харин Монголд ирснээс хойш 10 хоногийн турш зочид буудалд байхад Монголын төр засгаас хэн ч ирж надтай уулзаагүй. Зарим нэг хүмүүс надтай ирж уулзан, бэлэг өгч байгаа хэдий ч Монголын Үндэсний олимпийн холбооноос уулзаж, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулаагүй. Би Монголын иргэншилтэй Монголын иргэн болсон шүү дээ. 10 хоногийн дараа би гэр бүл рүүгээ эргэн ирэхээр шийдсэн. Эхнэр маань надаас”Монголд юу хийгээд байгаа юм бэ? Ямар нэгэн ёслолын арга хэмжээ зохион байгуулаад байгаа юм уу” гэж асуусан. Би түүнд “Үгүй ямар ч арга хэмжээ зохион байгуулаагүй” гэж хэлсэн. Наймдугаар сарын 13-нд Засгийн газраас Олимпийн медаль авсан бүх тамирчдад зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулна гэж байсан. Гэтэл тэр өдөр би өдөржин зочид буудалдаа байсан. Хэн ч над руу холбогдоогүй. Ямар ч мэдээлэл байгаагүй. Би түүнд маш их гомдсон” гэхчлэн ярьжээ.

Ц.ШАРАВЖАМЦ: САИД МОЛЛАИ БОЛОН ОЛИМПЫН МЕДАЛЬТ ТАМИРЧДАД ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛ ХҮРТЭЭЖ, ОРОН СУУЦААР ШАГНАНА

Тэгвэл эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол Саид Моллаид Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээж, орон сууц бэлэглэх зарлиг, шийдвэр гарсан бөгөөд хараахан өөрт нь танилцуулж амжаагүй байжээ. 


ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН