Нүүр хуудасМэдээСайншанд суманд 98 хүний суудалтай кино театр байгуулна

Сайншанд суманд 98 хүний суудалтай кино театр байгуулна

Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2020.01.14/ болж, цаг үеийн асуудлаар хэлэлцлээ. Үүнд
1. 2020 оны 2-р долоо хоногт 8388 хүн амбулаторooр үйлчлүүлсний 994 нь буюу 11,9 хувь нь томуу томуу төст өвчин эзэлж байгаа нь, өмнөх долоо хоногоос 3,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Аймгийн Засаг даргын зүгээс томуугийн өвчлөл их байгаатай холбогдуулан он гарснаас хойш аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн юм.
2. 2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр тус аймгийн нийт 4229 малчин өрхийн 2404.1 сая толгой мал тоологдсон ба Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Алтанширээ сумдын нутагт Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн нийт 94 өрхийн 110,0 мянган толгой мал, өөрийн аймгийн Сайхандулаан, Мандах сумдын 437 өрхийн 294.7 мянган толгой мал бусад сумдын нутагт отроор өвөлжиж байна. Аймгийн нийт нутгаар цас их орсонтой холбогдуулан өвөлжилт хүндэрсэн Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Сайхандулаан, Мандах, Иххэт, Даланжаргалан сумдад аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэг, Эрүүл мэндийн газар зэргээс бүрдсэн ажлын хэсэг ажиллахаар боллоо.
3. Хүүхэд залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн ээлтэй орчинг бүрдүүлэх зорилгоор Сайншанд суманд 3D кинотеатрыг барьж бөгөөд 98 хүний суудалтай, кофешоп, автомат тоглоом, үйлчилгээний заалтай. Тус кинотеатрыг “GOBI CINEMA” гэж нэрлэхээр боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН