16.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 16:41:55
Нүүр хуудасМэдээСайн дурын даатгалын нэг жилийн шимтгэлийг төлүүлэх эрхээр шагнууллаа

Сайн дурын даатгалын нэг жилийн шимтгэлийг төлүүлэх эрхээр шагнууллаа

Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас 2019 онд есөн номинаци бүхий улсын хэмжээнд зарласан уралдааны хамгийн олон жил тогтвортой сайн дурын даатгалд даатгуулсан малчнаар Хатанбулаг сумын Халив багийн малчин Д.Үзэсгэлэнтсаруул шалгарчээ.

Тэрээр 21 аймаг, 9 дүүрэг, 331 сумаас шалгарч хүндэт өргөмжлөл, сайн дурын даатгалын 2020 оны жилийн шимтгэлийг төлүүлэх эрхээр шагнуулсан байна.

Д.Үзэсгэлэнтсаруул сайн дурын даатгалыг 2000 оноос өнөөг хүртэл 20 жил төлж өөрийнхөө ирээдүйг даатгасан нь түүнийг энэ амжилтад хүргэсэн аж. Тэрээр сумын аварга тэмээчин. Эдүгээ ам бүл тавуулаа 600 гаруй мал маллан аж төрж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН