-6 C
Ulaanbaatar
Бям, 15 5 сар 2021 06:56:47
Нүүр хуудас Мэдээ САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР 2018 нэгдсэн өдөрлөг боллоо

САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР 2018 нэгдсэн өдөрлөг боллоо

Өчигдөр буюу өнгөрөгч 4-дүгээр сарын 15-ны ням гарагт “Сайн үйлсийн өдөр-2018” нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа.Энэхүү өдөрлөгт Монгол улсад сайн дурын үйл ажиллагаа эрхэлдэг 16 байгууллага болон 600 гаруй сайн дурынхан оролцож өргөн хүрээнд тэмдэглэн өнгүүлсэн юм. Өдөрлөгийн үеэр 3 төрлийн флаш моб хийж, сайн дурынхны эв нэгдэл, хамтын ажиллагаа, хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн юм.

“Сайн үйлсийн өдөр-2018” нэгдсэн өдөрлөгийг Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ /СДБС/, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд СДБС-ний гишүүн байгууллагууд, Эмнести интернэшнл Монгол ТББ, Дэлхийн зөн, Гүүд Нэйборс, Чингэлтэй эрүүл мэндийн нэгдэл, Нийгэм сэтгэл судлалын дээд сургууль, Шинэ Хос Номин Оюу ТББ зэрэг байгууллагууд хөтөлбөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа. Мөн МУЗН-ийн зүгээс хөтөлбөр, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ анхны тусламжийн үзүүлэн сургалтыг явуулсан нь иргэдэд хүртээмжтэй, сонирхолтой арга хэмжээ болов.

“Сайн үйлсийн өдөр”нь иргэдийг өдөр тутмын амьдралдаа сайн үйлсийг хэрэгжүүлэхэд уриалахаас гадна энгийн бөгөөд үр дүнтэй олон санааг дэвшүүлдгээрээ чухал ач холбогдолтой байдаг. Эдгээр байгууллагууд “Сайн үйлсийн өдөр”-ийг угтан Цус бэлэглэх өдөрлөг, Туул голын эрэг орчмыг цэвэрлэх төсөл, Биеийн өсөлт хөгжил хоцролттой, тураалтай хүүхдүүдэд 12 өдрийн хоолны сургалтын хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, Эмзэг бүлгийн иргэдэд тусламж хүргэх зэрэг олон сайн дурын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн билээ.

Энэ жилийн сайн үйлсийн өдрийг дэлхийн 100 гаруй орны иргэд тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Жил бүрийн 4-дүгээр сард дэлхийн 90 гаруй орны иргэд сайн дурын үндсэн дээр нийгмийн сайн сайхны төлөө нийтэд тустай ажил өрнүүлэх зэргээр “Сайн үйлсийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. “Сайн үйлсийн өдөр”-ийг 2007 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд зөвхөн 2017 оны “Сайн үйлсийн өдөр”-өөр дэлхийн 93 орны 2.500.000 сайн дурынхан 20.000 төрлийн төсөл, санаачилга хэрэгжүүлэхэд 6.700.000 цаг зарцуулжээ.

Манай улсын хувьд Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ (СДБС) нь Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сайн дурынхны 20 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн гишүүнчлэлтэй, нийгэмдээ үйлчилдэг ТББ юм. Энэхүү байгууллага нь 2017 оноос эхлэн “Сайн үйлсийн өдөр”-ийн Монгол дахь үндэсний зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН