-19 C
Ulaanbaatar
Пүр, 25 2 сар 2021 06:56:00
Нүүр хуудас Ярилцлага Сар шинийн баяраар “Монгол бренд”-ээ сонгоцгооё

Сар шинийн баяраар “Монгол бренд”-ээ сонгоцгооё

Хөдөлмөрч, авьяаслаг залуусын төлөөллийн нэг Dream Fashion дэлгүүрийн үүсгэн байгуулагч Хатанбаатарын Урангоотой хийсэн ярилцлага залуу үеийнхэнд үлгэр дуурайлал болоод урам зориг, итгэл найдварыг төрүүлнэ гэдэгтэй санал нэгдэж байна.

Эрхэм зочиндоо энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Манай вебсайтын уншигчдад зориулаад өөрийгөө танилцуулна уу?

-Гурван зөв вебсайтын эрхэм уншигчид даа энэ өдрийн мэнд хүргэе ээ, юуны өмнө Зөв мэдээлэл, Зөв хандлага, Зөв өөрчлөлтийг бий болгох гэж зүтгэж яваа танай хамт олонд баярлалаа. Намайг Хатанбаатарын Урангоо гэдэг “Dream Fashion” дэлгүүрийн үүсгэн байгуулагч. Би 2012 онд Соёл Урлагийн Их Сургуулийн Арьсан урлалын мэргэжлээр төгссөн. Өөрийн дурлалаараа бүсгүйчүүддээ зориулаад бэлэн хувцас болоод даашинз урлаж эхлээд жил гаруй хугацааг элээж байна.

Танай дэлгүүрийн нүүр хуудсаар зочлоход зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан даашинз, бэлэн хувцас худалдаалж байгаа нь их өвөрмөц, содон санагдсан. Дэлгүүрийн замналаа яагаад заавал эмэгтэй бэлэн хувцсаар эхлүүлэх болов оо?

-Эмэгтэй хүн бүрийн эмэгтэйлэг шинж чанарыг нь тодотгодог гоёл бол мэдээж даашинз гэдэгтэй санал нэгдэх байх. Тэр ч үүднээсээ монгол бүсгүйчүүддээ зориулаад тэднийг дур булаам харагдуулах даашинзынхаа загварыг өөрөө гарган, оёх болсон. Мэдээж хэрэг бүтээлүүдээ олон хүнд хүргэх үүднээс дэлгүүрээ нээсэн дээ. Миний бодлоор манай улсын хүн амын хэрэгцээг хятад улсын бараа, бүтээгдэхүүнүүд 90 гаруй хувийг нь эзэлдэг. Энэ ч бас их эмзэглүүштэй санагддаг гэх үү дээ. Тийм ч болохоор монгол хүний гараар урласан монгол брендээрээ монгол охидоо гоёхыг хичээдэг дээ.

Монголчуудын биеийн онцлог биеийн онцлог бусад Ази хүмүүсийг бодоход европ талдаа биерхүү хүмүүс гэж ярьдаг. Харин таны брендийн загварууд энэхүү онцлогийг илүү тодотгож өгсөн юм болов уу гэсэн бодол төрлөө?

-Монгол бүсгүйчүүд биеийн онцлогтоо тохирсон хувцас авъя гэхээр нэг асуудал үүсдэг. Европ хувцас уртдаад, ази размертай хувцас богиндоод байх талтай. Тиймээс энэ онцлогт тулгуурлан Монголчуудын биед сууж өгдөг хувцас хийхийг зорьдог.

Хэрэглэгчид дээ шинэ коллекцоо танилцуулахдаа, загварын шинэлэг санаагаа хэрхэн боловсруулдаг вэ?

-Мэдээж хэрэг шинэ загварын даашинз гаргахад судалгаа маш чухал. Сүүлийн үеийн даашинзын загварын чиг хандлага мөн аль өнгө тренд болж байна гэх мэт. Хэдийгээр загвар чухал үүрэг гүйцэтгэдэг ч бид хүний эрүүл мэндийн шаардлага хангасан материал, утас зэргээ маш анхааралтай сонгох хэрэгтэй байдаг. Сүүлд нь нэмж хэлэхэд дахин дахин оёж үзэж эдэлгээ даах чадварыг нягталдаг даа.

Dream Fashion дэлгүүрийн хамт олон энэ жил, нийт эмэгтэйчүүдийнхээ даашинзын чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Энэ жилийн даашинзын өнгө төрхийг тодорхойлбол номин ногоон, тод ягаан зэрэг бүсгүйчүүдийг эрхэмсэг, уян зөөлөн өнгүүд зонхилно. Мөн 70, 80-аад оны эмэгтэйлэг цэцэг, хээ хуар, силк буюу шипо материалтай даашинзуудын эрин эргэн ирж байна.

Нийт эмэгтэйчүүдийн галбир Гадил, Лийр, Элсэн цаг, Алим гэсэн дөрвөн ангилалд хуваагдсан байдаг шүү. Хэрвээ дээрх ангилалд багтдаг биетэй бүсгүйчүүдэд ямар загварын даашинзууд зохимжтой бол?

-Элсэн цаг шиг галбиртай бүсгүйчүүдэд бүх төрлийн даашинз тансаг сайхан харагддаг. Тэр дундаа галбираа тодотгосон бариу загварынх байвал илүү зохимжтой. Мөн Алим буюу хөл урт хэдий ч цээж богино, энэ хэсгээрээ таргалалттай эмэгтэйчүүдэд мөр хэсгээрээ өргөн, цээжний махаа хаасан дэрвэгэр хуниастай бас хормойгоороо дэрвэгэр даашинз тохирно. Харин гадил шиг галбиртай бол мөр ил гарсан, хормой хэсгээрээ дэрвэгэр эсхүл бариу загварын даашинз сонгох хэрэгтэй. Лийр нь галбиртай бол та загасан хормойтой, дээд хэсгээрээ бариу, чамин хийцтэй даашинзыг санал болгож байна. Мөн та бүхэн өөрийн галбираа аль ангилал ордог эсэх өөрт ямар загвартай даашинз сонгох эсэхээ мэдэхгүй бол бидэнд хандаарай. Эрхэм хэрэглэгчдэдээ чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөхдөө үргэлж бэлэн байх болно.

Сүүлийн жилүүдэд хувиараа бизнес эрхлэгчид маш ихээр төрж байгаа. Бизнест хөл тавьж буй эдгээр хүмүүст зориулаад өөрийн зөвлөгөөг хүргэнэ үү?

-Аливаа зүйлийг эхлүүлж босгоход маш их тэвчээр хэрэгтэй дээ. Өөрийнхөө бизнесийг эхлүүлэхдээ би үүнийг хүсэж байна уу? Гэдгээ сайн бодож өөрийгөө сонсоорой. Хэрвээ зүрх сэтгэл тань үнэхээр хүсэж байвал ханцуй шамлаад орох хэрэгтэй. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг шүү дээ. Таны бизнесийг няцаах, ухраах зүйлс маш ихээр тохиолдоно. Тэр тусам хатуу чанга байж, зорилгынхоо төлөө тууштай хичээгээрэй.

Шинээр бизнес эхэлж байгаа эрхмүүдэд багагүй хүндрэл тулгардаг. Та харин тухайн асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Хэрэглэгчдийн сэтгэлгээнээс улбаатай асуудлууд гарч ирдэг. Монгол брендээ хэрэглээндээ нэвтрүүлж чадаагүй гэж хэлж болно. Нэгэндээ итгэх итгэлцэлгүй болсон шиг санагдаад байдаг гэх үү дээ. Чин сэтгэлээсээ хамгийн сайн материал, гоё загвараар хувцас урлалаа гэхэд үндэсний бренд гэж сонсоод, угаахад агших уу? Сунах уу? Эдэлгээ даах уу? Гэсэн асуултууд гарч ирдэг. Тэгэхээр манайхан энэ сэтгэлгээгээ халах хэрэгтэй гэж үзэж байна. Эхлээд эдлээд, хэрэглээд үз гэж зөвлөмөөр санагддаг үе зөндөө шүү. Бусад улс орны жишгээс харахад маш эх оронч үзэлтэй байдаг. Эх оронч үзэл гэхээр зөвхөн миний эх орон гэж омогших бус нутагтаа үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, урлаг соёл хийгээд нэгнийхээ хөлсөө дуслуулан байж хөдөлмөрлөсөн бүтээлийг үнэлэх явдал байдаг. Солонгосчууд зөвхөн Солонгост үйлдвэрлэсэн зүйлүүдээ хэрэглэдэг байх жишээтэй. Монголчууд маань ч гэсэн тийм бодолтой бол улсыг хямралыг даван туулж, хөгжиж чадна гэж боддог. Үйлдвэрлэлийн чиглэлээр төгсөж байгаа авьяастай, чадварлаг залуус зөндөө бий. Эдгээр аргаа олохгүй байгаа хүмүүст зааж зааварлаад чигийг нь гаргаад өгвөл бид хөгжинө. Аливаа юмыг шүүмжлэхээсээ өмнө сайн талыг нь олж хардаг хүмүүс олон байгаасай.

Монгол үндэсний эрт үеэс уламжлагдан ирсэн “Сар шинийн баяр”-тай золгох өдрүүд ойртсоор байна. Уг баяраар онцлож урлах, дээлийнхээ шинэхэн загвараас танилцуулна уу?

-Dream Fashion дэлгүүрт шинэ загварын дээлүүд маань хоёрдугаар сарын эхээр худалдаалагдаад эхэлнэ. Өнгөрсөн жилийн хувьд тод, өвөрмөц, авангард загварын дээл урлаж байсан. Харин энэ жилийн хувьд илүү байгалийн өнгөтэй, дараагийн удаа ямар ч баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд өмсөж болохуйц энгийн атлаа эрхэмсэг дээлийн коллекцийг танилцуулах болно оо. Мөн “Сар шинийн баяр”-аар ахмадууд болон нийт хэрэглэгчид дээ зориулаад “Бэлэгийн багц” гаргана аа.

Цаг заваа зориулан ярилцсанд баярлалаа. Танай хамт олон цаашид монгол эмэгтэйчүүдийнхээ өнгө төрхийг бүр илүү гэрэлтүүлэн тодотгож явахыг хүсье
Хаяг: III, IV-р хорооллын Тумбааш дэлгүүрийн 2 давхарт Dream Fashion
Fb: Dream Fashion Mongolia
Утас: 99030565 99022886

Сэтгүүлч: Цэлмэгтэнгэр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН