Нүүр хуудасМэдээСар шинийн баяраар нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ

Сар шинийн баяраар нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөл сар шинийн баярын өдрүүдэд хотын зарим хэсэгт авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул нийтийн тээврийн үйлчилгээг баярын өдрүүдэд буюу шинийн 1, 2, 3-нд үнэ төлбөргүй үйлчлэхээр шийдвэрлэлээ. Мөн хотын ойролцоох дүүргүүд Налайх, Биокомбинат зэрэг чиглэлд тухайн өдрүүдэд үнэ төлбөргүй явуулахаар зохицууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Баяр ёслолын үеэр нийслэлийн зарим хэсэгт замын хөдөлгөөний ачаалал эрс ихэсдэг. Үүнээс болж бухимдал үүсдэг. Үүнтэй холбогдуулан сар шинийн баярыг угтаж шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотын нийтийн тээврээр иргэдийн зорчих зардлыг нийслэл хот даах шийдвэрийг гаргаж байна. Цаашдаа ажлын бус өдрүүдэд иргэд маань хувийн авто машин унахаасаа илүүтэйгээр нийтийн тээврээ сонгож үйлчлүүлээрэй гэж уриалмаар байна. Бид нийтийн тээврийн соёл, бүрэн бүтэн байдал, тогтсон цагийн хуваарьт анхаарч ажиллана” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН