Нүүр хуудасМэдээСБД-ийн ИТХ-ын төлөөлөгч Э.Чинзоригийн 2020-2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын товч тайлан

СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч Э.Чинзоригийн 2020-2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын товч тайлан

Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч чинзориг нь  2020 онд  СБДүүргийн 18 дугаар хорооноос дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд  мөн Хууль зүй төрийн байгуулалтын хорооны дарга, Газрын харилцаа байгаль, экологийн хорооны гишүүнээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна.  Тэрээр төлөөлөгчөөр сонгогдож гарсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 54 удаагийн ажил хийж гүйцэтгэж нийт 5585 иргэнд хүрч ажилласан байна. Эдгээрээс онцлон дурдвал:

Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу эрүүл таатай аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу явган хүн болон авто машин явах боломжгүй ус ихээр тогтдог замуудыг түрж тэгшлэн усны шуудуу татах, зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил явуулж, уул ухаж байна гэх гомдолыг холбогдох газартай хамтран шийдвэрлэх,

Хорооны 1,2,3,4,7,11 дүгээр хэсгийн  иргэдийн бичгээр уламжилсан гэрэлтүүлэг тавиулах  хүсэлтийг хүлээн авч Гэрэлтүүлэггүйн улмаас орой үдэш явахад нохой дайрах, хальтарч гулгаж бэртэх, иргэд хогоо ил задгай хаях, хүмүүс олноор цугларч архидан согтуурах, ахмад настан болоод сургууль цэцэрлэгийн бага насны хүүхдүүд гэмт хэрэгт өртөх үйлдэлүүд гарч болзошгүйг харгалзан үзэж Иргэдийнхээ хүсэлтийг цаг алдалгүй хүлээн авч Гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрийн санаачлагаар гудамжны гэрэлтүүлгийг нэг бүрчлэн шалгаж гэрэлтүүлэг тавих боломжгүй, өндөр хүчдэл унадаг, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй гэрэлтүүлэггүй гудамжуудыг олж илрүүлэн 1500 watt бүхий 5,5 м өндөртэй нарны зайн хураагуур бүхий 24 гэрэлтүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдөр байршуулсан. Тус 24 гэрэлтүүлэг тавигдсанаар нийт 85 өрх, тэдгээрийн сургууль цэцэрлэгийн насны 146 хүүхэд багачууд аюулгүй тайван зорчих, амьдрах боломжоор хангагдаад байна

Түүнчлэн 36-р гудамжний нарийн гудманд байрлах явган хүн зорчих гүүрнээс дээш шороон зам дагуу  тохижилтын ажил хийлгэсэн БӨГӨӨД Тус гудамжны эгц налуу жалга руу автомашин болон явган хүн гулгаж ордог аюултайг иргэд мэдээлж, хүсэлт гаргасан бөгөөд далан дагуу 26м жалганы хаалтыг  2022.09.17 өдөр хийн засварласан. 

Түүнчлэн иргэдийн хүсэлтийн дагуу тус хорооны хэмжээнд хүүхэд багачууд зам тээврийн осолд өртдөг мөн өртөх өндөр эрсдэлтэй байдаг тул замын 180 градусын 25 ширхэг толийг нийт 12 хэсгийн нэн шаардлагатай үзэгдэх орчин хязгаарлагдмал гудамжин дундах замуудад 2023.05.24 байршуулсан. Тус толийг байршуулснаар явган зорчигчид, сургууль цэцэрлэгийн хүүхэд багачууд гэнэтийн зам тээврийн осолд өртөх магадлал тодорхой хувиар буурах боломж бүрдэж байна. 

Мөн хүмүүнлэгийн чиглэлээр 12 удаагийн үйл ажиллагаа, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанд 12 удаа, Хууль зүй төрийн байгуулалтын хороог 10 удаа хуралдуулж холбогдох газруудад хяналт тавин ажиллаж,   2022 оноос хойш   Газрын харилцаа байгаль, экологийн хорооны гишүүнээр ажиллахдаа өөрийн хорооны 70 гаруй иргэдийн хүсэлтийг хүлээн авч холбогдох шатны байгуулагуудад уламжлан шийдвэрлүүлэн ажиллаж байна.

Сүхбаатар дүүрэг нь 2021 онд Монголд анх удаа дүүргийн төсвийн хөрөнгөөр дүүргийн нэгдсэн эмнэлэг байгуулах төсөв батлагдаж 2024 оны 06 дугаар сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Энэхүү эмнэлэг нь 220 орны хүчин чадалтай, 5 давхар бүхий, давхар бүр нь 3000м2 талбайтай дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байхаар төлөвлөсөн бөгөөд туслах барилга буюу гадна орчны 500м2 талбайд ногоон байгууламж, амрах талбай, автомашины зогсоолыг иж бүрэн шийдсэн нийтдээ 12,5 мянган м2 талбай бүхий обьектууд баригдана. 

2022 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 18 дугаар хорооны гүнжийн 44 дүгээр гудамжны явган хүний гүүрийг хийж ашиглалтанд оруулсан. Мөн дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар албан бус насан туршийн боловсролын төвийн хүүхэд хөгжлийн танхимын засварыг хийж гүйцэтгэсэн.

2023 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр бэлхийн 46 дугаар гудамжийг гүнжийн гудамжтай холбосон гүүр байгууламжийг барьж ашиглалтанд оруулсан мөн дүүргийн орон нутгын хөгжлийн сангийн хөрөнгөөр бэлхийн 53 дүгээр гудамж тоосжилтыг бууруулах шавар шалбааг арилгах хайрга дайрган хучилт хийсэн Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дүүргийн 2024 оны төсөв батлах тухай  2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн  11/67 тоот тогтоолоор дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны хороо, өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын гадна шат довжоо, налуу зам хийх шинэчлэн засварлуулах мөн 35-37, 42-44, 48,49,50-54 ДҮГЭЭР ГУДАМЖИНД ГЭРЭЛТҮҮЛЭГ ТАВИХ төсвийг батлуулж чадсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН