Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны 2024 оны 1 дүгээр хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр танхим болон цахимаар хуралдаж 2 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар
-“Сонгуулийн хэсгийн нутаг, дэвсгэрийг зарлах тухай”
-“Сонгуулийн зурагт самбар байрлуулах байршил тогтоох тухай” асуудлуудыг дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн гишүүдийн саналыг тусган 2024 оны 02 дугаар сарын 29-нд болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.