Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Э.Чинзориг нь 2022 оны 05 дугаар сард иргэдийнхээ хүсэлтийн дагуу нарны зайн хураагуур бүхий 25 ширхэг нарны зайн гэрлийг байршуулсан бөгөөд тус гэрлийг байршуулснаар бага насны хүүхдүүд болон эмэгтэйчүүд гэмт хэрэгт өртөх аюул тодорхой хувиар буурсан судалгаа гарсаныг үндэслэн дахин гэрэлтүүлэг байршуулахаар хүсэлт аваад байна. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэнэтийн иргэдийг эрүүл аюулгүй таатай амьдрах нөхцөл боломжоор хангах зорилтын гэрэлтүүлэг орох боломжгүй гудамж талбайд нарны зайн хураагуур бүхий 30 ширхэг гэрлийг байрлуулахаар болоод байна.
