УИХ-ын сонгуулийн ирцийг 12:00 цагийн байдлаар танилцууллаа. Санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлсэн. 22:00 цагт өндөрлөнө. Улсын хэмжээнд 29 тойрог бүхий 2,070 хэсгийн хорооноос ирцийн мэдээг авч, нэгтгэн танилцууллаа.
Улсын хэмжээнд 12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 25.13 хувьтай байгааг СЕХ-ноос мэдээллээ. Өмнөх сонгууль буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 23.4 хувь байжээ.
УИХ-ын 2020 оны сонгуулийн 17:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг 18:00-18:30 цагт мэдээлнэ. Үүний дараагаар 21:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг 22:00-22:30 цагт олон нийтэд мэдээлэх аж.
Цаг агаарын байдлаас шалтгаалан ирцийн мэдээ авах явц удааширч байгааг бас анхаарууллаа.