19.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 17:43:46
Нүүр хуудасХов ЖивСЕХ: Улсын хэмжээнд сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 25.13 хувьтай байна

СЕХ: Улсын хэмжээнд сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 25.13 хувьтай байна

УИХ-ын сонгуулийн ирцийг 12:00 цагийн байдлаар танилцууллаа. Санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлсэн. 22:00 цагт өндөрлөнө.  Улсын хэмжээнд 29 тойрог бүхий 2,070 хэсгийн хорооноос ирцийн мэдээг авч, нэгтгэн танилцууллаа.

Улсын хэмжээнд 12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 25.13 хувьтай байгааг СЕХ-ноос мэдээллээ.  Өмнөх сонгууль буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 23.4 хувь байжээ.

УИХ-ын 2020 оны сонгуулийн 17:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг 18:00-18:30 цагт мэдээлнэ. Үүний дараагаар 21:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг 22:00-22:30 цагт олон нийтэд мэдээлэх аж.

Цаг агаарын байдлаас шалтгаалан ирцийн мэдээ авах явц удааширч байгааг бас анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН