Нүүр хуудасМэдээСингапурт мотоцикл эзэмших эрхийн төлбөр шинэ мотоциклийн үнийг даваад байна

Сингапурт мотоцикл эзэмших эрхийн төлбөр шинэ мотоциклийн үнийг даваад байна

Газар нутаг багатай Сингапур хот улс авто замын ачааллаа хязгаарлах хатуу бодлого баримталдаг.

Тухайлбал автомашин болон мотоцикл эзэмших бол өндөр төлбөртэй эрх худалдаж авдаг байна. 10 жилийн хугацаатай мотоцикл эзэмших эрх энэ сараас эхлэн $9,012 (ам.доллар) орчимтой тэнцэх болсныг Сингапурын газар, тээврийн яам мэдээлжээ.

Энэ нь энгийн загварын шинэ мотоцикл худалдаж авахад хангалттай хүрэлцэх хэмжээний мөнгө юм.

Үүнээс гадна мотоцикл эзэмших эрхийн төлбөр дөрвөн жилийн өмнөхөөсөө 200 гаруй хувиар өссөн нь энэ юм байна.

Энэ оны есдүгээр сарын байдлаар Сингапурын эрх баригчид тус хотын гудамжаар зорчих мотоциклийн тоог 142,000, автомашины тоог 650,000 орчимд хязгаарлажээ.

Сингапурт одоо хамгийн энгийн загварын автомашин эзэмших эрхийн төлбөр $56,500 орчим байгаа нь 2018 оныхоос гурав дахин өссөн дүн юм байна.

Автомашины моторын чадал хэмжээ нэмэгдвэл төлбөрийн хэмжээ нь дагаад өсдөг ажээ.

Эх сурвалж: Bloomberg

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН