Нүүр хуудасМэдээСингапур дахь Монголын ЭСЯ-ны байранд “COVID-19” бүртгэгджээ

Сингапур дахь Монголын ЭСЯ-ны байранд “COVID-19” бүртгэгджээ

Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамны байрлан үйл ажиллагаа явуулдаг “Parkview Square” барилгад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгджээ.

Уг барилгад яаралтай халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа тул энэ сарын 1-3-ны өдрүүдэд яамны байранд ирэхгүй байхыг Элчин сайдын яамнаас хүссэн байна. Харин энэ хугацаанд консулын үйлчилгээг цахимаар үзүүлэхээр болжээ.

Та бүхэн итгэмжлэл, тодорхойлолт зэрэг үйлчилгээг авах хүсэлтээ mongolianembassy.sg@gmail.com хаягт илгээнэ үү. Бусад үйлчилгээний талаар, мөн аливаа заавар, зөвлөгөөг ЭСЯ-ны шуурхай утас 65-83534563 болон Facebook хуудсаар дамжуулан авч болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН