Нүүр хуудасМэдээСогтуугаар жолоо барин осол гаргаж улмаар 10 настай хүүхэд амь эрсджээ

Согтуугаар жолоо барин осол гаргаж улмаар 10 настай хүүхэд амь эрсджээ

Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Өндөр тэвх” гэдэг газар “Портер” загварын  автомашин авто замын зорчих хэсэгт онхолджээ.

Ослын улмаас автомашины бүхээгт зорчигч нь хавчуулагдсан тухай дуудлага энэ сарын 10-ны өдрийн 16:15 цагт Онцгой байдлын албанд ирсэн.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид очиход “Өндөр тэвх” гэдэг газарт уулнаас гол руугаа нүүдэллэж байсан Зэрэг сумын харьяат малчин Б согтуугаар “Портер” загварын ачааны автомашин жолоодож осол гаргажээ.

Ослын улмаас автомашины бүхээгт түүний хүү М /10 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсныг 20 минут ажиллан гаргаж, тус сум дахь цагдаагийн хэсгийн  мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож яваад осол гаргах зөрчил буурахгүй байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28288 зөрчлийг илрүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН