Нүүр хуудасМэдээСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна

2020.01.25-26-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 381 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 263-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж бэртсний 1 хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3  тус хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоосон учир нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН