Нүүр хуудасМэдээMGL Sport: СОЛОНГОСЧУУД УРАН ГУЛГАЛТААР ЭХНИЙ АЛТАА АВЛАА

MGL Sport: СОЛОНГОСЧУУД УРАН ГУЛГАЛТААР ЭХНИЙ АЛТАА АВЛАА

Ази тивд анх удаа болж буй залуучуудын өвлийн олимпын IV наадмын 10 дахь өдөр уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга тодорлоо. БНСУ-ын олимпын хот болох Каннины мөсөн ордонд болж буй уран гулгалтын тэмцээнээс зохион байгуулагчид эхний алтан медалиа авлаа. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан үзүүлбэрт 17 настай Ким Ён олимпын аварга болсон бол Словакын Адам Хагара, Шинэ Зиландын Янхао Ли нар мөнгө, хүрэл мeдалыг хүртлээ. Богино үзүүлбэрт гуравдугаар байрт бичигдэж байсан Ким өнөөдрийн чөлөөт үзүүлбэрт алдаа бага гаргаж өндөр оноог авч чадсанаар Адамаас 0.5 оноогоор илүүрхэн алтан мeдалын эзэн боллоо. Энэ төрөлд мeдалын байрт бичигдэж байсан АНУ-ын Санчэз 200.28 оноогоор дөрөвдүгээр байрт орсон ба Шинэ Зиландын Ли 208.84 оноогоор мeдалын тавцанд зогсож чадсан юм. Эрэгтэй ганцаарчилсан 18 тамирчин оролцсон ба Японы уран гулгагчид 5, 7-р байрт орсон бол Хятадын Тиан наймдугаар байр эзлэв.

Солонгосчуудын хувьд эрэгтэй уран гулгагчид нь анх удаа олимпын наадмаас алтан мeдаль авлаа. Мөн энэ наадмын уран гулгалтын төрлөөс анхны алтаа солонгосчууд авч байна. Одоо бүжгийн хос, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрлийн медальтнууд тодорно.

Ч.БОЛОРЧУЛУУН (Gangneung Ice arena)

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН